Геологи хайгуулын ажлын зөвлөх болон гүйцэтгэх чиглэлээр бүх төрлийн ашигт малтмалын геологийн зураглал, эрэл, хайгуул, төрөл бүрийн дээжлэлт, хайгуулын ажлын өгөгдөл, үр дүнгийн боловсруулалт, ордын загварчлал зэрэг геологи хайгуулын бүхий л шатны ажлуудыг гүйцэтгэдэг.
Хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр алт, зэс, хар тугалга, цайр, нүүрс, уран зэрэг бүх төрлийн хатуу ашигт малтмалын үндсэн ордын судалгааг эргэлтэт өрөмдлөгийн аргаар PQ, HQ, HQW, NQ, NQW зэрэг диаметрийн голчтойгоор гүйцэтгэдэг.